Ажлын байрны ирээдүй: Дижитал нүүдэлчид

Вирусын халдвар дэлхий нийтийг айдаст автуулаад буй өнөө цагт зайнаас ажиллах тренд хүчээ авч байна. Нэг тэрбум дөрвөн зуун сая хүн амтай Хятад улс цар тахалын үед гардаг эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд ард иргэдээ энэ маягаар ажиллуулж эхлэв. Зайнаас ажиллагсадыг дижитал нүүдэлчид гэж нэрлэх бөгөөд өнгөрсөн оны байдлаар тэдний тоо 4,8 сая байсан ба судлаачид энэ тоог 2035 он гэхэд нэг тэрбумд хүрнэ гэж үзэж байсан юм. Харин хамгийн олон ажиллах хүчинтэй Хятад улсын бизнесүүд дижитал нүүдэл хийж байгаа бол энэ судалгааны дүн тооцоолсноос өндөр гарах биз ээ. Дижитал нүүдэлчид буюу интернет ашиглан хүссэн газраасаа ажилладаг хүмүүсийг ажил олгогчид ихээр хөлсөлж, ажилчид ч энэ хэв маягт шилжиж байна. Үүн дээр нэмээд өндөр хурдны 5G сүлжээ, холографи уулзалт хийх боломж гээд тэдний ажиллах орчинг сайжруулах технологийн хүчин зүйлс бүрдэж, дижитал нүүдэлчдийн тоог нэмж байна. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээр энэхүү цоо шинэ хандлага ямар давуу болон сул талтай, тэр нь бидэнд хэрхэн нөлөөлөх талаар хөндлөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн