Коронавирусээс урьдчилан сэргийлэх нь: Хялбаршуулсан, баталгаат мэдээллүүд

Дэлхий даяар 192 улсад бүртгэгдээд буй COVID-19 цар тахлын халдвараар өдгөө 421 мянган хүн өвчлөөд буй. Манай улс уг халдварын тархалтыг бууруулж, урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлж буй энэ цаг үед баттай мэдээ мэдээллийг авах нь иргэдэд хамгийн чухал болоод байна. Иймд бид Монгол улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яамтай хамтран хурдан шуурхай, мэдээллийн эх сурвалжийг бий болгохоор ажиллаж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн уриалга, судалгааны ажлуудыг энэ удаа танилцуулахаар бэлтгэлээ. 

Аливаа өвчний дэгдэлт, онц байдлын үед хүүхэд багачууд хамгийн их эрсдэлд өртдөг. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан “Коронавируст халдвар COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлын хэсэг”-ийг байгуулан иргэд, олон нийтэд шаардлагатай тусламжийг үзүүлэх, баталгаат мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн