“ТРАСТ ТРЕЙД”, “ЭРДЭНЭ ХҮНС” КОМПАНИАС 1000 БООДОЛ ӨВС БАЯНХОНГОР АЙМГИЙН МАЛЧДАД ИЛГЭЭЛЭЭ

Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы уриалгыг дэмжиж 1000 боодол өвсийг үндэсний үйлдвэрлэгч “Траст трейд”, “Эрдэнэ хүнс” компаниуд малчдад олгохоор ирүүлжээ. Өнөөдөр (01.30) Сум дундын ойн анги, аймгийн аюулгүйн нөөцийн газарт Дорнод аймгаас бэлтгэсэн сайн чанарын нарийн ногоон өвсийг хүлээн авлаа. Монгол улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудаас мал мах бэлтгэлийг хангахаар шийдвэрлэсэний дагуу үндэсний үйлдвэрлэгч “Траст трейд”, “Эрдэнэ хүнс” компаниуд Баянхонгор аймгийн ЗДТГазар, ХХААГазар болон малчидтай хамтран амжилттай ажилласан юм. Хамтын ажиллагааныхаа хүрээнд Баянхонгор аймгийн малчдад дэмжлэг үзүүлж буй дээрх компаниудад талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: Нээлттэй засаг – Нэг Баянхонгор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *