Нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь “Траст Трейд” ХХК -ийн гаргасан trusttrade.mn вэбсайтд хамаарна.

Энэхүү нууцлалын бодлого нь “Траст Трейд” ХХК таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.

Мэдээлэл цуглуулах:

Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн цахим хуудаснуудаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг), төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт хэмээх мэдээллүдийг цуглуулдаг. 

Хэрэглэгч вэбсайтад хандахдаа заавал өөрийн мэдээллийг оруулах шаардлагагүй бөгөөд бидний нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өөрийн мэдээллээ бөглөх боломжтой. Хэрэглэгч талбараас захиалга өгөхөд шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.

Траст Трейд ХХК нь таны хувийн мэдээллийг юунд ашигладаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх, гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх, болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашигладаг. 

Өргөн хүрээнд ашиглаггдаг мэдээллээс дурдвал:

  • Цахим хуудсаар дамжуулан ижил төстэй үйлчилгээг танд санал болгон хүргэх
  • Траст Трейд ХХК-н санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танд мэдээлэл өгөх
  • Үйл ажиллагааны талаарх санал гомдлыг хүлээн авах 
  • Аюулгүй байдлыг хангахын тулд
  • Танд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах
  • Маркетинг хийх
  • Хэрэглэгчдийн дунд судалгаа хийх
  • Зах зээлийн судалгаа

Хэрэв хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг устгуулахыг хүсвэл маркетинг борлуулалтын албанд хандан устгуулах боломжтой.

Аюулгүй байдлын хяналт:

Хэрэглэгчийн мэдээллийг банкны системээс бусад гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүднээс бид ажиллах болно. Бид цахим орчны аюулгүй байдлыг чандлан сахиж ажиллах боловч интернет нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.

Таны интернет банк, кредит карт, төлбөрийн хэрэгслийн мэдээлэл сайтад хадгалагдахгүй болно.

Насанд хүрээгүй хэрэглэгчдэд:

Хэрэв та 18 нас хүрээгүй бол энэхүү нууцлалын бодлогыг асран хамгаалагчийн хамтаар уншиж танилцах нь зүйтэй. Асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хувийн мэдээллээ илгээхийг сануулж байна.

Нууцлалын бодлогыг зөвшөөрөх:

Траст Трейд ХХК-н хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Нууцлалын бодлогод заасан зүйлтэй санал нийлэхгүй тохиолдолд trusttrade.mn вэбсайтыг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй.

Өөрчлөлт, шинэчлэлийг бид цаг тухайд мэдээллэх бөгөөд өөрчлөлт орсоноос хойш вэбсайтаар үйлчлүүлж буй тохиолдолд нууцлалын бодлоготой танилцан зөвшөөрсөнд тооцно.