БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Амтат Унгар гуляш
Хонины цээж мах
(-18) хэмд 12 сар хадгална
Гуляшны дөрвөлжин хэрчилттэй хонины махаар гуляш болон бүх төрлийн хуурга,шөл хийхэд тохиромжтой
Монгол хонины мах амт чанар сайтай нь булчин махны ширхэг нарийн байдагтай холбоотой юм. Хонь нь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдаг. Ядаргаа тайлах, сонсгол сайжрахад тустай. Бүхэл хонины мах чанасан шөлийг ууваас хий бүрэлдсэн өвчнийг арилган, шар усыг тарааж, тамир шүлтийг нэмэгдүүлэх чадалтай.
ХООЛ ХИЙХ ЗААВАР
Хонины гуляшны мах, Ургамалын тос 2х/х, Гурил 3х/х, Лаврын навч 2ш, Сонгино 1ш, Улаан лооль 2ш, Лууван 1ш, Улаан перец 1ц/х, Хар перец 1ц/х, Сармис 4 хумс, Давс 1-2 х/х, Томат паста 4х/х, Ус 2 аяга, Яншуй 3ш, Төмс 4ш, Будаа 200гр
Тосоо хийж махаа шарж 2 талыг борлуулаад, гурилаа хийж хутгана, өөр хайруулын тавганд тосоо хийгээд лаврын навч, сонгино, улаан лооль, лууван, сармис, холиод 5 минут жигнээд махаа хийгээд амтлагчуудаа хийнэ. Усаа нэмж 1 цаг зөөлөн гал дээр жигнэнэ. Ингээд л таны Унгар гуляш бэлэн боллоо.