БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Царцмагтай амталсан будаа
Гахайн хуйх, үхрийн зүрх, гахайн өөх, шар буурцгийн уураг, хуурай сүү, желатин, давс
0-(+4) хэмтэй 75-80%-н чийгшилтэй орчинд 10 хоног
Шарж, жигнэх үед биет байдлаа алдах тул задалсанаас хойш 24 цагийн дотор хэрэглэнэ.
“Нитритгүй махан бүтээгдэхүүн
Хуйханд колаген эластин зэрэг тэжээллэг чанартай уураг ихээр агуулагддаг тул хүнсэнд хэрэглэснээр биес хорт бодисыг гадагшлуулан арьсыг толигор уян болгох, үе мөчний эд эсийг нөхөн төлжүүлнэ
”
ХООЛ ХИЙХ ЗААВАР
Махан царцмаг, Ургамалын тос, Өндөг 2ш, Сармис 2 хумс, Ногооны холимог, 400гр, Эрдэнэ шиш 50гр, Сой соус 50мл, Ногоон сонгино, Агшаасан будаа(Өөрийн хүссэн хэмжээгээр), Гүнжидийн үр
Өндөгөө хутгаад хайруулын тавганд хуурна. Өндөгөө болмогц хайруулын тавагнаас аваад жижиглэн хэрчсэн сармис, сонгино, ногооны холимог, эрдэнэ шишээ хуураад дээр нь агшаасан будаагаа хийгээд сой соус, ногоон сонгино, гүнжидийн үрээ нийлүүлж хутгаад 5 минут хуурна. Болох явцад Махан царцмагаа өөрийн хүссэн хэмжээрээр нимгэн хэрчээд дээр нь тавиад 5 минут нэмж жигнээд л таны амталсан будаа бэлэн боллоо.