2000 он
“Траст трейд” компани нь хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Эхний жил түрээсийн төхөөрөмж,ажлын байртай, 6 ажилтантайгаар үйл ажиллагааг эхэлж байсан.
2003 он
25 ажилтантай болж, өөрийн үйлдвэрийн байртай болсон.
2006 он
Үйлдвэрийн байраа өртгөтгөн 50 гаруй ажилтантай болж, борлуулалтын орлого 1 тэрбум гаран болсон.өөрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох гахайн махны хэрэгцээг хангах зорилгоор гахайн аж ахуйг байгуулан гахайн тоо толгойг 50-2500 хүргэж байсан.
2014 он
“Траст Мийт” ангилсан махны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Хоногт 10 тонн мах шулж ангилах, савлах хүчин чадалтай тус үйлдвэр нь тус бүр нь 200 тоннын багтаамжтай -18 хэмд хөргөх 4 хэсэг бүхий хөргүүртэй агуулах, 200 тоннын багтаамжтай гэсгээлтийн өрөө, 40 тоннын багтаамжтай -38-/-45/ хэмд хөлдөөх гүн хөлдөөх зоорьтой.
2015 он
борлуулалтын орлогын хэмжээ байнга өсч, 2019 онд 6,0 тэрбумд хүрсэн. Ажилтны тоо 70 гаран болсон.
2020 он
Хоногт 15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, хүнсний үйлдвэрийн шаардлагад нийцсэн үйлдвэрийн байрыг махны үйлдвэрийн байртай нийлүүлэн өргөтгөсөн.