SINCE 2000
SINCE 2000
РЕСТОРАНЫ ХООЛЫГ ГЭРТЭЭ
Хотол цагирган зайдастай өглөөний цай
Бэлтгэх хугацаа: 5 миунт
Бэлэн болгох хугацаа: 15 минут
БАГЦ БҮТЭЭГДЭХҮҮН
РЕСТОРАНЫ ХООЛЫГ ГЭРТЭЭ
РЕСТОРАНЫ ХООЛЫГ ГЭРТЭЭ
РЕСТОРАНЫ ХООЛЫГ ГЭРТЭЭ
Хотол цагирган зайдастай өглөөний цай
Бэлтгэх хугацаа: 5 миунт
Бэлэн болгох хугацаа: 5-10 минут
РЕСТОРАНЫ ХООЛЫГ ГЭРТЭЭ
Бид итгэлийг үйлвэрлэдэг
Хэрэглэгчийн цагийг хэмнэн итгэлтэй харилцаагаар
дамжуулан аз жаргалыг бүтээлцэнэ.
Таны мэдлэгт
Мэдээ, мэдээлэл.
Хүнсний Аюулгүй Байдлыг
эрхэмлэдэг харилцагчид
Хүний хэрэгцээг цөм багтаана гэсэн уриа дор хэрэглэгчдэд үргэлж аюулгүй шинэ баталгаат хүнсээр үйлчлэх бидний нэн түрүүний зорилго билээ. Траст Трейд ХХК –ны хамт олонтойгоо хамтран ажиллахад үргэлж найдвартай, шинэ шилдэг бүтээгдэхүүнтэй , түргэн шуурхай байдагт бид үргэлж талархаж байдаг. Тиймээс Траст Трейд ХХК-ны хамт олны цаашдын ажил үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.. ...цааш унших
Э.Ууганцэцэг
Категор менежер
Бид гадаад дотоодын шилдэг, чанартай брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг улам нэмэгдүүлэн хэрэглэгчдийнхээ сонголтод нийцүүлэн ажилласаар ирлээ Бидний найдвартай, итгэлтэй түнш болох Траст Трейд ХХК-ны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна. ...цааш унших
Д. ДАШБурмаа
Категор менежер
Үргэлж шинийг эрэлхийлж, тасралтгүй хөгжин дэвших урам зориг, итгэл найдвар бэлэглэдэг Траст Трейд ХХК-ы хамт та бүгдэд баярласан талархсанаа илэрхийлээд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Г. Сэргэлэн
Категор менежер
Хөдөлмөрийн аюулгүй байдал нь ажилчдын хоол хүнс, ажлын байрны аюулгүй байдал, байрлах тухтай нөхцөл гэх бүхий л зүйлийн цогц нийлэмжийг багтааж байна. Иймд эрүүл аюулгүй махан махан бүтээгдэхүүнийг чанарын өндөр шаардлагаар үйлдвэрлэн нийлүүлж хамтран ажиллаж байгаа Траст Трейд ХХК-ний нийт ажилчин хамт олонд гүнээ талархал илэрхийлье. ...цааш унших
С. Наранчимэг
Санхүүгийн менежер
Үйлчлүүлэгч байгууллагуудынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй явахад ханган нийлүүлэгчийн үүрэг, хариуцлага маш өндөр билээ Траст трейдийн хамт олонтой бид 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд чанартай бүтээгдэхүүнийг цагт нь ханган нийлүүлж ирсэн онц найдвартай хамтран ажиллагч байгууллага юм. Бидний бизнесийн манлайлалд тэдний оруулсан хувь нэмэр өндөр гэдгийг дахин хэлээд, үргэлж талархаж явдгаа хэлмээр байна. ...цааш унших
Д.Амардөш
Бизнес хөгжлийн менежер
Уул уурхайн хоол үйлдвэрлэлийн хувьд уурхайн ажилчид эрүүл, баталгаатай хүнс хэрэглэх нь их чухал асуудал байдаг. Анхандаа хоол үйлдвэрлэлийн чанар стандартын шаардлагыг хангасан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгч хомс байсан тул багагүй хүндрэлүүдтэй тулгарч байсан. Харин танай байгууллагатай хамтран ажилласнаар дээрх асуудлыг нэг мөр шийдэж чадсан гэж үздэг. Олон улсын стандарт ISO хэрэгжүүлдэг компанийн хувьд танай байгууллага эрүүл бөгөөд гарал үүсэл нь тодорхой, баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн өндөр хариуцлагатай үйлчилгээ үзүүлдэг нь таалагддаг. Бид 3 жилийн турш хамтран ажиллахдаа танай бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа нь үүний гэрч гэж бодож байна. Танай хамт олонд дахин баярлалаа. ...цааш унших
С. МӨНХЗУЛ
Гүйцэтгэх захирал
Манай ресторан байгуулагдсанаасаа хойш 10 жилийн хугацаанд хоолны амт, чанарт дээд зэргээр анхаарч ирсэн. Эдгээр үзүүлэлтүүд нь тогоочын ур чадвараас гадна түүхий эд материал, ялангуяа махны чанараас шууд хамааралтай байдаг. Монгол малын мах амт сайтай боловч найдвартай ханган нийлүүлэлт болон ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах бүтээгдэхүүн олж авах нь үнэхээр чадал сорьсон асуудал байсаар ирсэн хэдий ч бид өнөөдрийг хүртэл шаардлагаа бууруулахгүй явж ирсэн. Энэ бүхнээ баталгаажуулж 2019 оноос Хүнсний аюулгүй байдал ISO 22000:2015 болон Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартуудаар Нэгдмэл удирдлагын тогтолцоо нэвтрүүлэн ажиллаж байгаа монголын АНХНЫ ресторан болж байгаа юм. Олон улсын хүнсний аюулгүй байдлын ач холбогдолыг ойлгон, үйл ажиллагаандаа адилхан нэвтрүүлж байгаа ханган нийлүүлэгчтэй болсноор манай томоохон асуудал шийдвэрлэгдэн Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг найдвартай, тогтвортой нийлүүлж хамтран ажилладаг учираас ТРАСТ ТРЕЙД компани бол манай шилдэг харилцагч юм. ...цааш унших
Семвал Ражендар Прасад
Намастэ Энэтхэг рестораны ахлах тогооч
Бидний бэлтгэн гаргаж буй хоолны амт чанар болон хүнсний аюулгүй байдлын баталгаа нь чадварлаг тогооч ба боловсон хүчнээс хамаардаг хэдий ч Траст Трейд ХХК-ны махны үйлдвэрийн Олон улсын чанар стандартаар баталгаажсан Эрүүл Аюулгүй Түүхий эдийг нийлүүлдэг нь салшгүй холбоотой билээ. Бид Траст Трейд ХХК-ийг сонгож байгаа чухал шалгуур бол түүхий эдийг захиалгын дагуу түргэн шуурхай, баталгаатай албан ёсны шинжилгээний бичигтэй, уян хатан нөхцөлтэй байдаг нь хамтран ажиллахад нэн таатай байдаг. Иймд эрүүл аюулгүй махан махан бүтээгдэхүүнийг чанарын өндөр шаардлагаар үйлдвэрлэн нийлүүлж хамтран ажиллаж байгаа Траст Трейд ХХК-ний нийт ажилчин хамт олонд гүнээ талархал илэрхийлье. ...цааш унших
Б.Бат-Эрдэнэ
Ерөнхий тогооч
Манай ресторан нь Монголчуудын мартагдсан байсан уламжлалт Чөмөгтэй хоолыг сэргээн гаргаснаар Чөмөгтэй стейкний үнэ цэнийг бий болгосон юм. Бид бэлтгэн гаргаж буй бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эдийг Траст Трейд ХХК –ны ангилсан махны үйлдвэрээс нээгдсэн цагаасаа хойш одоог хүртэл татан авч байна. Учир нь бидний Захиалсан бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээр ангилан, ялгаж зүсэж савлан чанарын өндөр төвшинд бэлтгэн нийлүүлдэг нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэгэн том хүчин зүйл юм. Түүхий эдээ олон жилийн дадлага туршлагатай, Олон улсын стандартын шаардлага хангасан нэр хүндтэй үйлдвэрээс татан авахад би болон манай хамт олон үргэлж сэтгэл хангалуун бөгөөд итгэлтэй байдаг. ...цааш унших
ЭНХТАЙВАН
Рестораны захирал
Дорноговь аймгийн, Сайншандад байрлах Хурговь ресторан нь 2017 оноос хойш “Трас Трейд ХХК” байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ. Танай байгууллагатай хамтран ажиллаж эхэлснээс хойш манай үйл ажиллагаа тодорхой төвшинд хүрсэн гэж хэлэхэд таатай байна. Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч байгаа танай хамт олонд цаашдынх ньажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. ...цааш унших
З. САЙНБИЛЭГ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний албаны дарга