ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТ.
Бид 2014 оны 07 сарын 18-ны өдрөөс Олон улсын Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
ISO 22000:2005 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдалтай холбоотой 40 гаруй хууль, дүрэм журам, ОУ-ын болон Монгол улсын 100 гаруй стандартын шаардлагуудад нийцүүлэн:
26
Стандарт үйл
ажиллагааны журам
60
Ажлын заавар
151
Бүртгэл
24
Шалгах хуудас шинээр боловсруулан мөрдөж ажиллаж байна.
2015 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Швейцарын SGS компаниас баталгаажилтын аудитыг “Траст мийт” үйлдвэрт явуулсан.
Аудитын дүнгээр үл тохиролгүй гэсэн дүгнэлт гарч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батламжаа гардан авсан бөгөөд 2016 оны 10 сард 2 дахь шатны аудитад орон, дүгнэлтээр үл тохиролгүйгээр гарсан. 2017 онд бид стандартын хамрах хүрээгээ тэлж, Траст Хайм хиамны үйлдвэртээ Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэн баталгаажилтаа авсан. 2019 онд ISO 22000:2005 стандартыг FSSC 22000 стандарт болгон ахиулж баталгаажууллаа.