БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяжуулсан бууз
Бууцай луувангаар баяжуулсан гараар татсан хонины махтай бууз.
(-18) хэмд 12 сар хадгална
20-25 минут жигнэж хэрэглэнэ.
Бууцай, луувангаар баяжуулсан бууз нь гүрвэлзэх хөдөлгөөн, дархлаа болон нүдний хараанд мөн хүүхдийн өсөлтөнд нэн сайн
ХООЛ ХИЙХ ЗААВАР
Баяжуулсан бууз, Цагаан манжин 350гр, Лууван 100гр, Ногоон сонгино 20гр, Хар перец, Давс, Майонез 100гр
Буузаа 20-25 минут жигнэх зуур, Буузтайгаа хачирлах салатаа бэлтгэнэ.
Лууван, Цагаан манжин, Сармис, Ногоон сонгиноо жижиглэж хэрчээд хар перец, давс, майонезаар амтлан хутгаад л таны амтат хачиртай витаминаар дүүрэн баяжуулсан бууз зооглоход бэлэн боллоо.