01

Эрхэм зорилго

Эрүүл зохистой махан хүнс үйлдвэрлэл технологийг хөгжүүлж хэрэглэгчийн цагийг хэмнэн итгэлтэй харилцаагаар дамжуулан аз жаргалыг бүтээлцэнэ.

02

Алсын хараа

Хэрэглэгчийн цагийг хэмнэн итгэлтэй харилцаагаар дамжуулан аз жаргалыг бүтээлцэнэ.

2000 он

“Траст трейд” компани нь хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Эхний жил түрээсийн төхөөрөмж, ажлын байртай, 6 ажилтантайгаар үйл ажиллагааг эхэлж байсан.

2003 он

25 ажилтантай болж, өөрийн үйлдвэрийн байртай болсон.

2006 он

Үйлдвэрийн байраа өртгөтгөн 50 гаруй ажилтантай болж, борлуулалтын орлого 1 тэрбум гаран болсон. Өөрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох гахайн махны хэрэгцээг хангах зорилгоор гахайн аж ахуйг байгуулан гахайн тоо толгойг 50-2500 хүргэж байсан.

2014 он

Хоногт 10 тонн мах шулж ангилах, савлах хүчин чадалтай тус үйлдвэр нь тус бүр нь 200 тоннын багтаамжтай -18 хэмд хөргөх 4 хэсэг бүхий хөргүүртэй агуулах, 200 тоннын багтаамжтай гэсгээлтийн өрөө, 40 тоннын багтаамжтай -38-/-45/ хэмд хөлдөөх гүн хөлдөөх зоорьтой “Траст Мийт” ангилсан махны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

2015 он

Траст Трейд ХХК нь 2015 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын HACCP болон ISO 22000:2005стандартуудыг Швейцарын SGS компаниар баталгаажуулан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн.

2019 он

Хоногт 15тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, хүнсний үйлдвэрийн шаардлагад нийцсэн хиамний үйлдвэрийн байрыг хоногт 10тн мах ангилан савлах хүчин чадал бүхий махны үйлдвэрийн байртай нийлүүлэн өргөтгөж, ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцооболон FSSC 22000 Хүнснийаюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтынстандартуудыг хамтад нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. 

2020 он

Хоногт 500 бод, 1000 бог малыг нядлах хүчин чадалтай мах нядалгааны үйлдвэрийн төслийг АХБ-ийн санхүүжилтээр амжилттай эхлүүлэн ажиллаж байна.

АМЖИЛТУУД

Бид “ИТГЭЛ”-ийг үйлдвэрлэдэг

ХАМТ ОЛОН

ҮЙЛДВЭР

Лаборатори