“Хэцүү Цагт Хамтдаа” Талархлын аян амжилттай өндөрлөлөө.

“Траст Трейд” ХХК-ийн хамт олны зүгээс “25 сая” төгрөгийн үнийн дүн бүхий махан хүнсийг үер усны гамшгийн нөхцөл байдал үүсээд буй бүсийн 1000 айл өрх болон талбар дээр ажиллаж буй 200 гаруй албан хаагчдад түгээх “Хэцүү Цагт Хамтдаа” аянг эхлүүлж 2 өдрийн турш зорилтот 1000н айл өрх, 200н ажилчдад амжилттай хүрч ажиллаа.

Айл бүрд хүрч ажиллахаар байрны орцонд орсон боловч тоггүй харанхуйд эзгүй айл олон байсан учраас айлын гишүүдийг байрны талбайд цуглуулан нийт 1000н айл өрхөд 2 өдрийн турш бүтээгдэхүүнээ тараан талархлаа илэрхийлсэн билээ.

Амь биеэ үл хайрлан бидний аюулгүй байдлыг ханган ажилладаг онцгойгийн албан хаагчдад болон цэвэрлэгээ үйлчилгээнд ажилласан ТҮК-ийн хамт олонд 2 өдрийн хоол хүнсийг түгээн ажиллав. Та бүхэндээ чинь сэтгэлээсээ баярлаж талархаж байна.

Траст Трейд ХХК нь анх 2003 онд өөрсдийн анхны үйлдвэрийн байраа БЗД 26-р хороо Сэлбэ голын зүүн талд барьж үйл ажиллагаагаа явуулсаар, 2019 онд үйлдвэрээ бүрэн нүүлгэсэн билээ.
Үйлдвэр нүүсэн хэдий ч Үйлдвэрийн үнээр зарж борлуулах нэрийн дэлгүүр уг байршилд үлдэн ойр тойрны айл өрхүүд тогтмол худалдан авалт хийн бидний үйл ажиллагааг дэмжсээр ирсэн.
Харин энэ хэцүү цаг үед үерт автсан айл өрхүүд болон онцгой байдалд ажиллаж буй албан хаагчдад махан хүнс, хоол хүргэх “Хэцүү Цагт Хамтдаа” аян 2 өдрийн турш амжилттай явагдаж
өндөрлөсөнд баяртай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *