“Траст трейд ХХК” нь энэ удаагийн нийгмийн хариуцлагын хүрээнд БЗД-н хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг “Амжилтын гэгээн од” ТББ-тай хамтран БЗД-н тухайн зорилтот бүлэгт багтаж буй хүүхдүүдийг баярлуулах аянд оролцлоо.
Дашрамд дурдахад манай компани сар бүрийн орлогын тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө зорилтот бүлгүүдэд чиглэсэн сайн үйлсийн аянг тогтмол хэрэгжүүлдэг билээ.
“Траст Трейд ХХК” ОУ-ын ISO 22000:2005, FSSC 22000, стандартуудыг хангасан бөгөөд чанар эрүүл ахуйн үзүүлэлтийг чанд сахин ажилладаг.
Удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргэе анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Монголын үрс бүхэн эрүүл бас жаргалтай өсч торних болтугай.