Бүтээгдэхүүний танилцуулга
Үхрийн тойг
Үхрийн гуянаас тойгны ясыг 100-150г махтай авсан бэлдэц.
-18 хэмд 12 сар хадгална
100-200 гр тойгны ясыг зөөлөн гал дээр 2-5 цаг буцалгаж хөлдөөн бүх төрлийн шөлтэй хоолонд хийж уувал ядаргааг дарах дарлааг дэмжихэд нэн сайн нөлөөтэй.
“Тойгны шөлөнд хүний биед нэн шаардлагатай олон төрлийн амин дэм, эрдэс бодисын баялаг агууламж их байдаг төдийгүй ядаргаа тайлж, дархлаа сэргээхээс гадна эмчилгээний журмаар хэргэлдэг.
Үхрийн Тойгны ясны шөл ядаргаа тайлах шингэн кальц, коллагенаар баялаг
Коллаген:
Хүний үе мөчний эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллагенээс хамааралтай байдаг. Ясны шөл Глюкозамины агууламж өндөртэй төдийгүй хондроитин, гиалуроны хүчил ч агуулдаг. Иймд, ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог шидтэй.
Желатин, кальц:
Желатин нь нэгэн төрлийн уураг юм. Мөн ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг ба бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэж хөгшрөлтийг удаашруулах ид шидтэй.”