ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО
Монгол улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт эрүүл, аюулгүй, шим тэжээлт хүнс үйлдвэрлэхийг гол зорилгоо болгосон манай компанийн ажилтнууд хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах нэгэн зорилгын төлөө сэтгэлээ шингээн ажиллаж байна.
Дээрх зорилгын хүрээнд бид чадварлаг, сэтгэлтэй хамт олныг бүрдүүлэхийн тулд ажилтнуудаа мэргэжлийн чиглэлээр болон хувь хүнийг хөгжүүлэх, бүтээмжид суурилсан цалин урамшуулал олгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээн ажилладаг