FSSC22000 стандарт нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх ажиллагааг хамарсан иж бүрэн удирдлагын тогтолцоо бөгөөд ISO 22000: 2005 хүнсний аюулгүй байдлын стандарт дээр суурилдаг төдийгүй нэмэлт шаардлагатай байдаг.

Энэхүү стандарт нь хүнсний үйлдвэрлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй эрсдлийг тодорхойлох, хяналтын цэгүүдийг тодорхойлох, улмаар эрсдлийг арилгах эсвэл дор хаяж багасгах боломжийг олгодог.

FSSC 22000 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ямар ч төрлийн бүтээгдэхүүн нь хүнсний боловсруулалтын аюулгүй байдал, эрүүл ахуйнболон хуурамч бүтээгдэхүүн агуулагдаагүйбайх чанарын баталгааг гаргадаг .

БУСАД СТАНДАРТ

НАССP

НАССР гэдэг нь “Нazard analysis critical control point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоо юм.

Дэлгэрэнгүй

ISO22000:2005

Хүнс үйлдвэрлэлийн хэлхээнд оролцогч байгууллагуудын Хүнсний аюулгүй байдлаа удирдах гол стандарт нь ISO22000 тогтолцоо юм. Байгууллагын хэлбэр хэмжээ, нийлүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээ.

Дэлгэрэнгүй