БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Стейк
Үхрийн сээрний цул
-18 хэмд 12 сар хадгална
Стейк, карри, гуляш, шөл гэх мэт бүх төрлийн үхрийн мах орсон жороор хоол хийх боломжтой
Үхрийн махны шим тэжээл бусад махнаас харьцангуй их байдаг ба витамин болон эрдэст бодисоор баялаг байдаг. Үхрийн маханд агууллагддаг витамин: Витамин B12, Ниацин (Витамин В3), Витамин B6, Холин (Витамин B4), Витамин B2, Витамин B5, Витамин B1, Витамин E, Витамин К зэрэг витаминууд агууллагддаг. Үхрийн маханд өндөр агууллагддаг эрдэст амин дэмүүд:Цайр, Селен, Төмөр, Фосфор, Кальц.Монгол үхрийн маханд азотгүй хандлаг бодисхарьцангуй их байдгаас мах нь өвөрмөц үнэр амттай байдаг бөгөөд дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай, удаан хайлдаг, тураг мах, тосны гарц ихтэй байдаг нь түүний онцлог чанар юм.
ХООЛ ХИЙХ ЗААВАР
Стейк мах, Төмс 4ш, Лууван 1ш, Сонгино 2ш, Чинжүү 3ш, Базилик 1ц/х, Орегано 1ц/х, Давс, Ургамлын тос, Хар перец, Розмарин, Моцарелла бяслаг
Төмс луувангаа нимгэн хэрчээд, сонгино чинжүүгээ жижглэн хэрчэнэ. Төмс, лууван, сонгино, чинжүү, базилик, Орегано, Давс, Ургамлын тосоо нийлүүлж хутгаад шарах шүүгээний паднусан дээр өрнө. Дээр нь стейк махаа өрөөд шарах шүүгээнд 190 градуст 50 минут хийнэ.