Захиалга шалгахХолбоо барих
Trust Trade
БҮТЭЭГДЭХҮҮН
ТАНИЛЦУУЛГА
Мэдээлэл
ХАЯГ, БАЙРШИЛ
Trust Trade Company

БИДНИЙ ТУХАЙ

2000 оноос хойш чанартай махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч

Эрхэм зорилго

Баталгаат махан хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчийн цагийг хэмнэсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан аз жаргалыг түгээнэ.

Алсын хараа

Бэлчээрийн малын өгөөжийг дэлхийд таниулна.

Түүхэн замнал

2000
2000 — Компани байгуулагдав

Компани байгуулагдав

Траст трейд ХХК нь 2000 онд хиам махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдаж, 4-н ажилтны хамтаар хоногт 500кг-1000кг бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж байв.

2003
2003 — Өөрийн үйлдвэрийн байр

Өөрийн үйлдвэрийн байр

Өөрийн гэсэн үйлдвэрийн байр, хөргүүртэй агуулахын төслийг амжилттай хэрэгжүүлж 20 ажилтантай болсон.

2006
2006 — Гахайн аж ахуй

Гахайн аж ахуй

Өөрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох гахайн махны хэрэгцээг хангах зорилгоор Гахайн аж ахуйн төслийг хэрэгжүүлж, гахайн тоо толгойг 50-с 2500-д хүргэж, МУ-д 20 гаруй жил тасалдсан гахайн аж ахуйн хөгжилд хувь нэмэр оруулсан.

2014
2014 — Траст Мийт үйлдвэр

Траст Мийт үйлдвэр

Өдөрт 3 тонн мах ангилах, 500 тонн хөлдөөж, хөргөөх хүчин чадал бүхий Олон улсын стандарт, шаардлагуудыг хангасан "Траст Мийт" үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэв.

2015
2015 — HACCP, ISO 22000 баталгаажуулалт

HACCP, ISO 22000 баталгаажуулалт

2015 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын HACCP болон ISO 22000:2005 стандартуудыг Швейцарын SGS компаниар баталгаажуулан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн ба өдгөө 10 дахь жилдээ амжилттай баталгаажуулан ажилласаар байна.

2019
2019 — Үйлдвэрийн шинэчлэл, өргөтгөл

Үйлдвэрийн шинэчлэл, өргөтгөл

Мах боловрсуулах, хиамны үйлдвэрлэлийн байрыг шинэчлэх, өргөтгөх төслийг амжилттай хэрэгжүүлснээр хоногт 10 тонн хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.

2023
2023 — Траст Групп, Мал төхөөрөх үйлдвэр

Траст Групп, Мал төхөөрөх үйлдвэр

Траст Групп ХХК болж өргөжин тэлж 250 хүний ажлын байрыг бий болгож, "Мал төхөөрөх үйлдвэр" төслийг амжилттай хэрэгжүүлэн нээсэн байна.

2025
2025 — 3 салбар үйлдвэр, 300 ажилтан

3 салбар үйлдвэр, 300 ажилтан

Монгол улсад анхны HACCP, ISO, FSSC 22000, HALAL гэсэн олон улсын стандартуудыг нэгэн дор бүрэн хангасан түүхий эдийг ангилан бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх шат дамжлагыг бий болгосон 3-н салбар үйлдвэртэй байгууллага болсон. Манай байгууллага нийт 300-н ажилтныг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж, цаашид эрүүл ахуй, чанар стандартыг бүрэн хангасан махан хүнсийг эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх чадвартай бүтээмжээр олон улсад өрсөлдөх түүчээлэгч болохын төлөө зорилго тавин ажиллаж байна.

АМЖИЛТУУД

2003-2007

"Траст трейд" компани нь 2003, 2004, 2005, 2006, 2007 оны татварын албаны "А" зэрэглэлийн татвар төлөгч байгууллага үнэлгээ.

2003-2008

2003, 2004, 2006, 2008 оны Татварын албаны талархалын бичиг

2006

НИТХ- ын "Хүндэт өргөмжлөл"

2017

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 Олон улсын стандартыг Хиамны үйлдвэртээ нэвтрүүлсэн.

2019

"Өнгө нэм" хог хаягдлын менежментийн компанитай хамтран ажиллаж, хогхаягдлыг ангилан ялгаж байна.

2019

Хүнсний аюулгүй байдлын иж бүрэн удирдлагын тогтолцоо FSSC 22000 стандартыг Ангилсан махны болон Хиамны үйлдвэрүүддээ нэвтрүүллээ.

2019

Дотоод лабораторидоо MNS ISO/IES 17025:2018 стандартын шинэчилж баталгаажууллаа.

2020

"Хотол" брэндийн “Цагирган зайдас” бүтээгдэхүүн “Намрын ногоон өдрүүд 2020” үзэсгэлэн худалдаанд "Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн"-ээр шалгарав.

2022

НҮБ-ын “Хүний эрхийг дээдлэгч байгууллага” өргөмжлөл хүртсэн.

2023

Хүнс хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч“ ХҮНСНИЙ ШИЛДЭГ 35 үйлдвэрлэгчийн нэгээр шалгарлаа.

2024

ХАЛАЛ Стандартын шаардлагуудыг үйлдвэрийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, булангийн 6 оронд хүлээн зөвшөөрөгдөх экспортын гэрчилгээ СХГ-аас гардан авсан.

Trust Trade

ТАНИЛЦУУЛГА

  • Бидний тухай
  • Хамт олон
  • Лаборатори
  • Ажиллах хүчин
  • Стандартуудын тогтолцоо

ТУСЛАМЖ

  • Бидэнтэй холбогдох
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого
  • Бүтээгдэхүүн хэрэглэх заавар
  • Санал, гомдол

НЭРИЙН ДЭЛГҮҮР

САЛБАР 1
  • Нарны зам дагуу байрлалтай Шинэ дөл цогцолборын хойно Траст трейд нэрийн дэлгүүр 1
  • Мягмар-Ням 09:00-19:00
    Даваа гарагт амарна.
  • 9400-7502
  • Газрын зураг
САЛБАР 2
  • Нарны зам дагуу байрлалтай Шинэ дөл Сансарын 805-р цэргийн анги руу явах замд Цагдаа хотхоны дор байрлаж байна.
  • Даваа-Ням 09:00-19:00
    Пүрэв гарагт амарна.
  • 9403-7502
  • Газрын зураг

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Б.Доржийн гудамж, "Трэст Трэйд" ХХК
  • +976 7711 7502
  • info@trusttrade.mn
  • Харилцагч болох хүсэлт илгээх

Copyright 2026 © Trust Trade Co., Ltd