Захиалга шалгахХолбоо барих
Trust Trade
БҮТЭЭГДЭХҮҮН
ТАНИЛЦУУЛГА
Мэдээлэл
ХАЯГ, БАЙРШИЛ

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий нөхцөл

www.trusttrade.mn цахим худалдааны сайт нь "Траст Трейд" ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлөөр тус онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

Хэрэглэгч нь www.trusttrade.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх эрхтэй болно.

www.trusttrade.mn вэбсайт нь зөвхөн 18 наснаас дээш буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээг авна.

Э​нэхүү үйлчилгээний нөх​цлийн хэрэгжилтэнд Траст Трейд ХХК /цаашид www.trusttrade.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

Үйл ажиллагаа

www.trusttrade.mn вэб сайтад байршсан цахим худалдааны бараа бүтээгдэхүүнүүд нь "Траст Трейд" ХХК-ийн өмч бөгөөд худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг нь тухайн барааны тэмдэг эзэмшигч компанийн өмч болно.

Энэхүү вэб сайтад байршсан бараа бүтээгдэхүүний лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

Хэрэглэгч нь www.trusttrade.mn сайтад хандсанаар үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Хэрэглэгч нь www.trusttrade.mn вэб сайтад хандан онлайнаар бараа худалдан авах зорилгоор өөрийн хувийн мэдээллийг Компани болон хамтран ажиллагч банкинд олгохыг зөвшөөрсөн болно.

Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани болон тус вэб сайтын хөгжүүлэлт, систем ашиглалтыг хариуцаж буй компани хамтран хариуцна.

Хэрэглэгч вэбсайтын талаарх санал хүсэлт, гомдол, талархлыг санал хүсэлт хүлээж авах цэсэнд чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй.

Хэрэглэгч нь өөрийн мэдүүлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцна.

Захиалга

Вэбсайтруу хандан бүтээгдэхүүнээс сонгон тоо хэмжээг оруулан захиалга хийнэ.

Хэрэглэгч худалдан авалт хийхээр сагсалсан бүтээгдэхүүний төлбөрөө 100% амжилттай төлснөөр захиалга баталгаажна.

Хэрэглэгч www.trusttrade.mn вэб сайтад байршуулсан зааврын дагуу цахим дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалтын захиалгыг хийнэ.

Хэрэглэгч www.trusttrade.mn цахим худалдааны вэб сайтыг ашиглан 24/7 аль ч үед хэдэн ч удаа захиалга хийж болно.

Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.

Төлбөр тооцоо

Төлбөр шилжүүлэх явцад банк, интернэт, төлбөрийн системийн саатал, техникийн доголдлоос үүдэн үүссэн асуудалд компани шууд хариуцлага хүлээхгүй.

Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд ажлын цагаар 77117502 дугаарт холбогдон вэбсайтын талаарх өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авах боломжтой.

Хүргэлт

Захиалга амжилттай баталгаажсан тохиолдолд 24-48 цагийн дотор хэрэглэгчийн оруулсан хаягт захиалга хүргэгдэнэ.

Захиалга амжилттай баталгаажсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаягт "Траст Трейд" ХХК аас мэдэгдэл илгээнэ.

Хүргэлтийн үнийн мэдээлэл:

100,000₮-өөс дээш захиалгын хүргэлт:

  • А бүс хүргэлт үнэгүй
  • B бүс хүргэлт 7,000₮
  • C бүс хүргэлт 10,000₮

100,000₮-өөс доош захиалгын хүргэлт:

  • А бүс хүргэлт 5,000₮
  • B бүс хүргэлт 7,000₮
  • C бүс хүргэлт 10,000₮

C бүсээс гадуурх хаягт хүргэлт хийгдэхгүй бөгөөд үйл ажиллагааны зохицуулалтаас хамаарч зарим үед C бүсийн хүргэлт түр хязгаарлагдаж болно. Бүс тус бүрийн хязгаарын дэлгэрэнгүйг захиалга хийх хуудасны «Бүсийн хязгаарыг харах» хэсгээс харна уу.

Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хорио цээрийн дэглэм, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах тохиолдолд хэрэглэгчдэд нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломжтой болох хүртэл захиалга хүргэлтийн хугацаа хойшлоно.

Санал гомдлыг шийдвэрлэх журам

Хэрэглэгч манай компаниас шалтгаалсан алдаанаас үүдэн худалдан авалтандаа сэтгэл хангалуун бус байвал компанийн харилцах утас болох 77117502 холбогдон асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.

Хүнсний бүтээгдэхүүн учир асуудлыг тодруулахгүйгээр буцаалт хийх боломжгүй, тиймээс санал гомдлыг шийдвэрлэх багийг томилон ажлуулна.

Хэрэглэгчийн санал гомдлыг шийдвэрлэх баг нэн даруй хэрэглэгчтэй холбогдон үүссэн нөхцөл байдлаас хамааран 24-72 цагийн дотор санал гомдлыг шийдвэрлэнэ.

Санал гомдлыг шийдвэрлэх баг хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүнийг солих, буцаах эсэхийг шийднэ.

Нүүр хуудас руу буцах
Trust Trade

ТАНИЛЦУУЛГА

  • Бидний тухай
  • Хамт олон
  • Лаборатори
  • Ажиллах хүчин
  • Стандартуудын тогтолцоо

ТУСЛАМЖ

  • Бидэнтэй холбогдох
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого
  • Бүтээгдэхүүн хэрэглэх заавар
  • Санал, гомдол

НЭРИЙН ДЭЛГҮҮР

САЛБАР 1
  • Нарны зам дагуу байрлалтай Шинэ дөл цогцолборын хойно Траст трейд нэрийн дэлгүүр 1
  • Мягмар-Ням 09:00-19:00
    Даваа гарагт амарна.
  • 9400-7502
  • Газрын зураг
САЛБАР 2
  • Нарны зам дагуу байрлалтай Шинэ дөл Сансарын 805-р цэргийн анги руу явах замд Цагдаа хотхоны дор байрлаж байна.
  • Даваа-Ням 09:00-19:00
    Пүрэв гарагт амарна.
  • 9403-7502
  • Газрын зураг

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Б.Доржийн гудамж, "Трэст Трэйд" ХХК
  • +976 7711 7502
  • info@trusttrade.mn
  • Харилцагч болох хүсэлт илгээх

Copyright 2026 © Trust Trade Co., Ltd