Хүний нөөц

Траст Трейд ХХК нь 2000 онд 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд өдгөө 25 жилийн тасралтгүй хөгжлийн үр дүнд Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох анхан шатны боловсруулах мал төхөөрөх үйлдвэр, мах ангилан савлах үйлдвэр, хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.

25 жил
Тасралтгүй хөгжил
270
Ажилтан (2026 он)
120+
Ажлын орон тоо
124
Эрэгтэй ажилтан
146
Эмэгтэй ажилтан
2
Үйлдвэрийн чиглэл

Бидэнтэй нэгдэх шалтгаан

Туршлага, тогтвортой хөгжил

25 жилийн турш хүнсний үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд хэрэглэгч, харилцагчдын итгэлийг хүлээн ажиллаж байна.

Иж бүрэн үйлдвэрлэлийн тогтолцоо

Манай компани нь мал төхөөрөхөөс эхлэн мах ангилан савлах, хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх иж бүрэн үйлдвэрлэлийн тогтолцоот бүрдүүлсэн.

Чанар, хүнсний аюулгүй байдал

Бид үйлдвэрлэлийн бүхий л шатанд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын стандартыг чанд мөрдөн ажиллаж, хэрэглэгчдэд баталгаат бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог.

Хүний нөөц, сургалт хөгжил

Ажилтан бол байгууллагын хамгийн үнэ цэнэтэй нөөц гэж үздэг. Иймд бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх сургалт хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг.

Баг хамт олны соёл

Бид харилцан хүндэтгэлтэй, зөв хандлагатай, хамтын ажиллагааг эрхэмлэсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэн ажилладаг.

Ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа

Компанийн засаглал, дотоод үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, тасралтгүй сайжруулалтыг хөгжлийн үндэс болгон ажиллаж байна.

Найдвартай хамтын ажиллагаа

Бид харилцагч, нийлүүлэгч, хэрэглэгчидтэйгээ урт хугацааны, харилцан итгэлцэд суурилсан хамтын ажиллагааг бий болгон ажилладаг.

Ирээдүйд чиглэсэн хөгжил

Технологийн шинэчлэл, инноваци, хүний нөөцийн хөгжлийг тасралтгүй дэмжин, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт үнэ цэн бүтээхийг зорин ажиллаж байна.

Нээлттэй ажлын байр

Хүний нөөцийн бодлого

Манай байгууллага нь төхөөрөх үйлдвэр болон төв үйлдвэр гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй эрхлэн явуулж байна.

Бидний үнэт зүйлс

T
TEAM

Баг хамт олон

Бид зөв ёс зүйтэй, харилцан хүндэтгэлтэй хандлагыг төлөвшүүлж, бие биедээ тус дэмтэй, санаачлагатай ажиллан өрсөлдөөнөөс илүү багийн ажиллагааг эрхэмлэдэг.

R
RESPONSIBILITY

Хариуцлагатай байдал

Ажилтан бүр байгууллагын бодлого, эрхэм зорилго, алсын хараа, дүрэм журамд нийцүүлэн хариуцлагатайгаар төлөвшөж, хэрэгжүүлж, тайлагнан ажилладаг.

U
UNIQUE

Өвөрмөц байдал

Хувьсан өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох сэтгэлгээг хөгжүүлж, багийн гишүүн бүрийн онцгой ур чадварыг илрүүлэн хөгжүүлэхийг дэмжин ажилладаг.

S
SINCERE

Сэтгэлээ шингээх

Байгууллагын өмч хөрөнгө, хариуцсан ажил үүрэгтээ ээний ёсоор хандаж, сэтгэлээ шингээн ажиллахыг чухалчилдаг.

T
TRANSPARENCY

Ил тод байдал

Сонирхогч талуудыг үнэн бодит, нээлттэй мэдээллээр хангаж, аливаа алдаа, үл тохирлыг тасралтгүй сайжруулалтын боломж гэж үзэн ажилладаг.

Бидний зорилго

Манай компанийн амжилтын үндэс нь чадварлаг, сэтгэлтэй, хариуцлагатай ажилтан бүрийн хөдөлмөр билээ. Иймээс бид ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, мэргэжлийн хөгжил, хөдөлмөрийн үнэлэмжийг тогтвортой дэмжин ажилладаг.

Нийгмийн баталгаа

Мэргэжлийн хөгжил

Хөдөлмөрийн үнэлэмж

Ажилтнуудын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор нийт 33 ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлж, 600 сая гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоод байна.

Боловсролын түвшин

30%
Баклавр
48,5%
Бүрэн дунд
3,5%
Магистр
~20%
Хүнсний чиглэлийн мэргэжилтэн

Цаашид бид ажилтан бүрийн хөгжил, сайн сайхан амьдрал, аюулгүй ажлын орчин, тэгш боломжийг хангахын төлөө тасралтгүй ажиллах болно.

Сургалт хөгжлийн бодлого

Бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хөгжлийг байгууллагын тогтвортой өсөлтийн үндэс гэж үзэн сургалт хөгжлийн бодлогыг тогтмол хэрэгжүүлэн ажилладаг.

Ажилтан бүрийг тасралтгүй суралцаж, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд жил бүр сургалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан дараах чиглэлүүдээр сургалт зохион байгуулдаг.

HACCP болон FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын сургалт

Манлайлал, ур чадварын хөгжлийн хөтөлбөр

Шинэ ажилтны чиглүүлэх болон дасан зохицуулах сургалт

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт

Ажлын байрны мэргэжлийн болон давтан сургалтууд

Сургалт хөгжлийн үйл ажиллагаагаар дамжуулан бид ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, байгууллагын соёл, хамтын ажиллагаа, ажлын бүтээмжийг тогтмол сайжруулан ажиллаж байна.

Шагнал

Хамт олны маань хөдөлмөр, зүтгэл, ур чадвар нь төр, салбарын хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, өнөөдрийн байдлаар:

11
ажилтан

ХХААҮЯ-ны Салбарын тэргүүний ажилтан

22
ажилтан

ХХААҮЯ-ны Жуух бичиг

8
ажилтан

Хөдөлмөрийн хүндэт медаль

3
ажилтан

Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон

1
ажилтан

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

“Хүний эрхийг дээдлэгч байгууллага” — 2022

Бид ажилтан бүрийн эрх, нэр төр, тэгш боломжийг эрхэмлэн дээдэлдэг. Энэхүү зарчмынхаа хүрээнд 2022 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооны хамтарсан Хүний эрхийн үнэлгээнд хамрагдаж, “Хүний эрхийг дээдлэгч байгууллага” өргөмжлөл хүртсэн нь манай байгууллагын хүний эрхэд суурилсан соёл, хариуцлагатай үйл ажиллагааны бодит илэрхийлэл юм.