Хүнсний үйлдвэрлэлийг анхан шатнаас нь эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх дамжлагын аюултай байдлын эрсдлийг үнэлж, хяналт тавин, системтэйгээр судлан шинжилнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор эрүүл, баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж үүснэ гэсэн үг.

НАССР нь анх 1970-аад онд Америкийн сансрын нислэгийг удирдах төв  буюу NASA сансрын хөлгийн  нисгэгч нарт зориулсан эрүүл хүнс бэлтгэхэд зориулж, “Пилсбери” компанитай хамтран өндөр нууцлалтай боловсруулан гаргасан төсөл юм. Хамгийн чанартай хүнсийг эрүүл ахуйн шаардлага  хангасан орчин нөхцөлд үйлдвэрлэх үйл ажиллагаа буюу энэ тогтолцооны эхлэл ийнхүү тавигджээ. 

БУСАД СТАНДАРТ

ISO22000:2005

Хүнс үйлдвэрлэлийн хэлхээнд оролцогч байгууллагуудын Хүнсний аюулгүй байдлаа удирдах гол стандарт нь ISO22000 тогтолцоо юм.

Дэлгэрэнгүй

FSSC 22000

FSSC 22000 бол хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүнсний бүтээгдэхүүний аудит, хяналт, баталгаажуулалтыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг стандарт юм.

Дэлгэрэнгүй