ISO22000 нь хүнсний хэлхээний аливаа нэг байгууллага сайн дураар авч хэрэглэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг аюулгүй хүнсний тогтолцоонд оруулахад тавигдаж буй нийтлэг шаардлага юм. ISO22000 стандарт анх ISO 22000:2005 болон батлагдсан ба 2018 онд ISO22000:2018 шинэчлэгдсэн хувилбар гарсан. Тус стандарт дараах зорилгыг агуулна:

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлага, шат бүр дээр нарийн хяналт тавих

Үйлдвэрлэлийн явцад аюултай бүтээгдэхүүн нийлүүлж тэр нь хэрэглэгчид хүрэхээс сэргийлэх

Алдаа доголдол гарсантохиолдолд залруулах ажиллагаа хийж дахин гарахаас сэргийлэх.

ISO 22000 стандарт нь нь HACCP /АДШЭЦХ/-ийн тогтолцооны зарчим, хэрэгжүүлэлтийн алхмуудыг хангаж, ISO 9001-тай нийцүүлэн удирдлагын үүрэг хариуцлагыг сургах, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг тодорхойлоход чиглэсэн болно.

ISO:22000″ стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буйтүүхий эдийн бэлтгэннийлүүлэлтээсэхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлагахүртэлх бүх үйлажиллагааг зохицуулж хянадгаараа онцлогтой.

ISO 22000 хэрэглэгчид; Олон улсын стандарт, чанар, найдвартай, эрүүл мэндэд найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авна.

НАССP

НАССР гэдэг нь “Нazard analysis critical control point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоо юм.

Дэлгэрэнгүй

FSSC 22000

FSSC 22000 бол хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүнсний бүтээгдэхүүний аудит, хяналт, баталгаажуулалтыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг стандарт юм.

Дэлгэрэнгүй